Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаад руу явсан байж магадгүй байна

Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаад руу явсан байж магадгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг “Нүүрсний” хэрэгт холбогдуулж АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор тэрбээр өнгөрсөн сарын 01-ны өдөр /2023.02.01/ “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах” хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тэрбээр жирийн иргэний хувиар шалгуулахад бэлэн байгаагаа ийнхүү илэрхийлсэн юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд түүнийг гадаад руу явсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. 

Тэгвэл тэрбээр гадны улс уу явсан байх магадлалтай талаар эх сурвалж мэдээлэв.  Ташрамд дурдахад, түүний гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм.