Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон цагдан хорионы хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан.
Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан нь өмгөөлөгч н.Галбадрах Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан үндэслэлээр энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон байна.