АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах өргөдөл ирүүлжээ

АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах өргөдөл ирүүлжээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас Улсын дээд шүүхэд  2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөдөл ирүүлжээ.

Уг өргөдөл нь “..намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэсэн агуулгатай байна.