С.Бямбацогт: МИАТ хоёр шинэ боинг онгоц авч АНУ-руу шууд нислэг үйлдэнэ

С.Бямбацогт: МИАТ хоёр шинэ боинг онгоц авч АНУ-руу шууд нислэг үйлдэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Засгийн газрын зүгээс Агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа ажиллаж байна. 

"Монголд тавтай морил" жилийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд агаарын тээврийг хөгжүүлэх зорилт тавьсан. Өнгөрсөн 2021 онд манай улс 30 гаруй улс руу нисдэг үйлддэг байсан бол энэ онд 50 гаруй улс руу нисэхээр агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр Монгол улсаас 105 чиглэлд гадагшаа нисэх боломжийг бий болгосон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д айлчилсан. Айлчлалын үр дүн эхнээсээ гарч эхэллээ. Өөрөөр хэлбэл, БНСУ руу нисэх тоо, багтаамжийг нэмэгдүүлж өдөрт 11, долоо хоногт 80 гаруй нислэг үйлддэг боллоо. Ганц Сөүл биш Бусан, Дэгү зэрэг дөрвөн хот руу нисэх боломжийг бий болгосон.Мөн  Катар, Кувейт зэрэг ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэг үйлддэг болох гэж байна. Монгол, Японы хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж  өдөрт 10 нислэг үйлдэх боломж болгосон. Тайланд руу долоо хоногт 30, Турк руу өдөрт таван нислэг үйлдэнэ. Бээжин хот руу өдөрт 6, долоо хоногт 40 удаа нислэг үйлдэнэ. МИАТ компани хоёр том онгоц оруулж ирэхээр ажиллаж байна. Уг онгоцоор АНУ-руу нисэх тул бэлтгэлээ хангаж байна. 

Бид АНУ-руу шууд нислэг үйлддэг болох ажлыг эхлүүлсэн. Энэ ондоо багтан Австрали, Грек, Унгар улс руу шууд нисдэг бололцоог бий болгохоор хэлэлцээр эхлүүлэх гэж байна. Солонгос улс руу үйлддэг карго нислэгийн үнэ буурсан. Дээрхээс гадна МИАТ-ын тийз үнэтэй байна гэсэн шүүмжлэлтэй байгаа. Гэвч нислэгийн тийзний үнэ буурч байгаа шүү" гэлээ. 

ҮЗЭХ: