"120 хүнээ ҮБХ-нд оруулах, ажлын албыг нь авах" саналыг С.Эрдэнэ тавьсан ч, Л.Гантөмөр хариу өгөөгүй тул "АН-ын дарга хууль бус" хэмээн шүүхэд ханджээ

"120 хүнээ ҮБХ-нд оруулах, ажлын албыг нь авах" саналыг С.Эрдэнэ тавьсан ч, Л.Гантөмөр хариу өгөөгүй тул "АН-ын дарга хууль бус" хэмээн шүүхэд ханджээ

Улсын дээд шүүх /УДШ/-ийн хурлаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж, улмаар тогтоол үйлдсэн. Тэгвэл АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн тогтоол нь хууль зөрчсөн хэмээн С.Эрдэнэ үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хачирхалтай нь, шат, шатны сонгуульд намаа удирдаж ороод ялагдал хүлээсэн АН-ын дарга дүрмээрээ огцрох ёстой. Гэтэл 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ ийнхүү АН-ын дараагийн даргыг баталсан УДШ-ийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь Л.Гантөмөртэй тохиролцох санал тавьсан ч тэрээр хүлээж аваагүйтэй холбоотой байж болзошгүй байна.  Тодруулбал, зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "С.Эрдэнэ 120 хүнээ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд оруулах, тус хорооны ажлын албыг удирдах  санал тавьсан ч Л.Гантөмөр хариу өгөөгүй" гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, АН-ын ҮБХ нь тус намын гишүүдийг төлөөлж шийдвэр гаргах гол байгууллага ажээ.