“Татвар төлөгчдийн мөнгөөр” тойрогтоо шатахуун, өвс, гурил тараасан ч Ч.Хүрэлбаатар гишүүн тэднийг дурдсангүй

“Татвар төлөгчдийн мөнгөөр” тойрогтоо шатахуун, өвс, гурил тараасан ч Ч.Хүрэлбаатар гишүүн тэднийг дурдсангүй

Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг. Харин иргэдийн төлсөн татварын мөнгийг нь төрийн эрх барьж буй улс төрчид захиран, зарцуулдаг. Тухайлбал, улс төрчид сонгогдсон тойрогтоо сургууль, цэцэрлэг барих тусламж дэмжлэг үзүүлдэг.

Харамсалтай нь энэ бүх ажлын санхүүжилтийг “татвар төлөгчид бүрдүүлсэн шүү” гэж дурдахгүй, өөрсдөө өгч байгаа мэтээр аашлах нь даанч харамсалтай. Үүний нэг жишээ нь Эдийн засаг, хөгжлийн сайд, Шадар сайд Ч.Хүрэлбаатар саяхан Увс аймагт очиж Засгийн газрын санхүүжилтээр шатахуун, өвс тэжээл, гурил өгсөн байна. Гэтэл тэрээр энэ үеэрээ “энэ бүхний санхүүжилт татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн шүү” гэж нэг ч үг хэлэлгүй өнгөрчээ.