Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадтай хамтран "ухаж”, LRT төсөлдөө санхүүжилт босгохоор БНХАУ-ыг өнгөрөгч пүрэв гараг /2023.02.09/-т зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод ажиллаж байгаа аж. Тэрээр өчигдөр дагалдан яваа НИТХ-ын төлөөлөгч болон сэтгүүлчдийн хамтаар Хятадын Тяньжин боомтод ажилласан байна. Д.Сумъяабазар Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсанаар энэ салбарт нэвтрүүлж буй ухаалаг, автомат, дэвшилтэт шийдлүүдийг нутагшуулах талаар судалж байгаа гэжээ.