Турк улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлт болж асар их хохирол амсаад буй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "One Team" клубтэй хамтран энэ сарын 10-20-ны өдрийн хооронд /2022.10-20/ "Нэг дэлхий-Нэг гэр бүл" нэртэй хандивын аяныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Тус аянд нэгдэхийг хүссэн иргэд Сүхбаатарын талбайд очиж үйл ажиллагаанд оролцож болох юм байна.