“Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн” УДШ-ийн тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэж С.Эрдэнэ ярьжээ

“Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн” УДШ-ийн тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэж С.Эрдэнэ ярьжээ

Өчигдөр /2023.02.09/ болсон Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж” шийдвэрлэсэн.

Харин С.Эрдэнэ “АН-ын тамгыг хэн ч өгөхгүй” гэсэн утгатай мэдээллийг нэр бүхий хэвлэлд өгсөн байдаг. Тэгвэл тэрээр УДШ-ийн “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн” тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэж ярьжээ. Харин нөгөө тал нь АН нэгэнт албан ёсны даргатай болсон тул С.Эрдэнийн ашиглаж буй арилжааны банк дахь АН-ын гэх дансны гүйлгээг хэсэг хугацаанд хаалгаж, санхүүд нь аудитын шалгалт оруулна гэж төлөвлөөд байгаа гэх мэдээлэл байна.