Б.Батцэцэг: Украин Улсад үзүүлсэн 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг хоёр хуваан шилжүүлсэн

Б.Батцэцэг: Украин Улсад үзүүлсэн 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг хоёр хуваан шилжүүлсэн

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газар Украин улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэх шийдвэр гарсан. Улмаар тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын Тусламжийн төв сан, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, "Улаан хавирган сар" нийгэмлэгээр дамжуулан олгохоор болсон юм.

Харин Украин Улсад санхүүгийн, цэргийн, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн улс орнуудын нэрсийг өдөр бүр зарлаж, дэлхий дахинд мэдээлдэг байна. Уг мэдээлэлд Монгол Улсаас өгсөн 200 мянган ам.долларын талаар одоо болтол огт дурдагдаагүй талаарх мэдээлэл цахим сүлжээнд тавигдаж иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэгвэл Засгийн газраас Украин Улсад 200.0 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу 150,0 ам.долларыг НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан (CERF), 50,0 ам.долларыг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан шилжүүлсэн тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ.