Х.Болорчулуун: 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ

Х.Болорчулуун: 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун " Хүнсний хангамж аюулгүй байдлын хүрээнд хөдөө аж, ахуй хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгжүүдэд зээлийн хүүгийн татаас олгоно. Мөн ногооны үрийг 80 хувиар хөнгөлөх, ноолуурын бизнес эрхлэгчдийг зээлийн хүүний татаасанд хамруулж 300 орчим тэрбум төгрөгийг 5-6 хувийн хүүтэйгээр олгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Энэ хавар гэхэд 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ. Ингэснээр цахим бүртгэлд орж аль аймгийн аль сумаас ирсэн зэрэг гарал үүсэл нь тодорхой болно. Мөн хулгай ч эрс багасна. Өнөөдрийн хурлаар шийдвэрлэсэн бас нэгэн асуудал нь 140 аварга малчин, 12 тариаланчийг тодрууллаа" гэв.

ҮЗЭХ: