Ж.Ганбаатар: Монгол Улс ойрын гурван жилдээ багтаан нүүрс болон бүх металийг биржээр зардаг болно

Ж.Ганбаатар: Монгол Улс ойрын гурван жилдээ багтаан нүүрс болон бүх металийг биржээр зардаг болно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “Нүүрс дагаж авлига явагдах тохиолдол их байдаг. Иймд энэ жил Засгийн газраас зарлаж буй авлигатай тэмцэх бодлоготой холбогдуулан бид олон улсын жишигт нийцсэн бодлого баримталж, нүүрсээ биржээр зардаг болно. Ингэхдээ "Биржийн тухай хуулийн 5.8-д зааснаар "Биржийг хөрөнгийн биржийн дор эсвэл бие дааж байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргах тухай" байдаг. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр нүүрс зарах биржийг Монголын Хөрөнгийн биржийг түшиглэн байгуулахаар боллоо. Маргааш "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гурван дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид 130-140 тонн нүүрсийг нэг сарын хугацаанд биржээр зарна. Монгол Улсын нийт нүүрс 36 сая тонн гэж үзвэл долдугаар сарын 1-н гэхэд үүний 12 сая тонныг нь биржээр зарах зорилт тавин ажиллаж байна. 2024 онд багтаад 50-60 хувьд хүргэх, 2025 онд бүх нүүрсээ биржээр худалдаалахаар төлөвлөсөн. Нүүрсээ зарах компани өөрөө үнээ тогтоож, зарлах ба долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхэд биржээс үнээ тогтоодог болно. Түүнчлэн цаашид зэс, жонш, төмөр зэрэг бүх металийг биржээр хийх боломж байгаа ба ойрын гурван жилдээ багтааж хэрэгжүүлнэ. Нүүрсийг авлига, түүнээс үүсэх хардалт дагалддагийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид олон улсын жишигт нийцүүлж Хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ зарна. Ингэхдээ нүүрсээ зарах компани өөрөө үнээ тогтоож, зарлах ба долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхэд биржээс үнээ тогтоодог болно" гэлээ. 

ҮЗЭХ: