Засгийн газрын өнөөдрийн /2023.02.08/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.
Энэ үеэр авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан нөлөө бүхий хүмүүсийн нэрийг зарлаж баривчлах, цалингаас өөр орлогогүй ч хэдэн тэрбумын хөрөнгөтэй төрийн албан тушаалтнуудыг чөлөөлөх, одоо шалгагдаж байгаа хэрийг эрчимжүүлж холбогдсон хүмүүст ял шийтгэл өгөх ажлын тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр "Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Засгийн газрын сайд нар, харьяа агентлагийн хүрээнд хийж хэрэгжүүлбэл зохих албан даалгаврыг баталлаа. Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ий нэг хүнд ногдох орлого анх удаа 5000 ам.доллароос дээш гарах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мөн 55 их наядын нөөц бүрдэнэ гэж тооцооллоо. Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн орнуудын туршлагыг судалж үзсэний үр дүнд тогтоолын төслийг боловсруулсан. Улмаар авлигатай тэмцэх жилийн хүрээнд ЗГ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад дараах ажлыг даалгалаа. Үүнд:
- Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх,
- Шүүр ажиллагааг идэвхжүүлэх,
- Шувуу ажиллагаа,
- Шилжүүлэн авах ажиллагаа,
Энэ нь төрд ажиллаж байгаа ч орлогоосоо давсан хэрэглээтэй. Орлогоо нотолж чадахгүй нийтийн болон улс төрийн албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах ажиллагаа. Энэ хүрээнд төрийн өмчит компанид паразит хэлбэрээр ажиллаж, амьдардаг албан тушаалтнуудыг цэвэрлэнэ. Харин шувуу ажиллагааны хүрээнд төрийн албанд ажиллаж байхдаа авлига албан тушаалын гэмт хэргээс шалгуулахгүйгээр оргон зайлсан, зугтсан гадаадад байгаа иргэдийг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, мөрдөн шалгана. Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг буцаан авчрах ажиллагаа явуулна" гэлээ.
ҮЗЭХ: