Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж /2023.02.08/ байна. Тус хурлаар  Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж магадгүй гэх мэдээлэл байсан. 

Тэгвэл тус асуудлыг хойшлуулж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхгүй болжээ. 

Харин Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хүрээнд ирэх жилийг "Авлигатай тэмцэх жил"болгон зарлаж, шат дараалсан арга хэмжээнүүд шуурхай авч хэрэгжүүлэх талаараа хэлэлцэж байна. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн тухай хууль зэргийг ч УИХ-ын хаврын чуулганд өргөн барих ажээ. 

Сонирхуулахад,Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь “Бид авлигатай тэмцэхийн тулд намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас авлигатай хийх тэмцэл амар байхгүй. Анд найзуудаа бодох уу, Улс орноо бодох уу гэсэн ийм солбицол дээр ирж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.

ВИДЕО:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх талаар хийж байсан мэдэгдэл