МАН-ын Хяналтын хороо хуралдаж "Нүүрс", "Хөгжлийн банк"-ны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдээ намаас нь хасах асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын Хяналтын хороо хуралдаж "Нүүрс", "Хөгжлийн банк"-ны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдээ намаас нь хасах асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын Хяналтын хороо ойрын хугацаанд хуралдаж "Хөгжлийн банк", "Нүүрсний  хулгай"-н хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. 

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хяналтын ерөнхий хороонд санал, гомдлууд ирж байна. Дүрмийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс ойрын хугацаанд хуралдана" гэжээ. Хөгжлийн банк болон Нүүрсний хулгайн хэрэгт УИХ дахь МАН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүн нэр холбогдоод буй бөгөөд зарим нь яллагдагчаар татагдаж зарим нь бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах хүсэлтээ гаргаад байгаа юм. Тухайлбал, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын 10 орчим гишүүн байна.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө