Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгэх тухай асуудлыг маргааш нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэнэ

Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгэх тухай асуудлыг маргааш нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэнэ

Саяхан АН-ын ҮБХ-ны хурал болж Л.Гантөмөрийг тус намын даргаар тодруулж, Улсын дээд шүүхэд хандсан байдаг. Тэгвэл С.Эрдэнийн талаас тус хурлыг “үгүйсгэж” Улсын дээд шүүхэд ханджээ. Мөн Л.Гүндалай Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгэх ажиллагааг хойшлуулж өгнө үү” гэсэн бичгийг тус шүүхэд мөн ирүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Улсын дээд шүүх маргааш нийт шүүгчийн хуралдаанаараа АН-ын даргыг бүртгэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэх юм.