Засгийн газрын ээлжит хурал маргааш /2023.02.08/ болно. Тус хурлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хүрээнд ирэх жилийг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, шат дараалсан арга хэмжээнүүд шуурхай авч хэрэгжүүлэх талаараа хэлэлцэхээр болжээ. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн тухай хууль зэргийг ч УИХ-ын хаврын чуулганд өргөн барих ажээ.
Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь “Бид авлигатай тэмцэхийн тулд намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас авлигатай хийх тэмцэл амар байхгүй. Анд найзуудаа бодох уу, Улс орноо бодох уу гэсэн ийм солбицол дээр ирж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.
ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх талаар хийж байсан мэдэгдэл