Даваа гараг /2023.02.06/-т Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн нас барж, олон арван байшин барилга нурсан байгалийн гамшигт үзэгдэл болоод байгаа билээ.
Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа Туркийн Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулахаар Япон Улс гамшгаас аврах баг илгээх шийдвэр гаргасан.
Тэгвэл манай улс Турк, Сири рүү аврах баг илгээх эсэх асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж. Харин яг одоо Шадар сайд С.Амарсайхан нар хуралдаж, дээрх улс орнуудад аврах баг илгээх эсэх талаар эхний байдлаар хэлэлцэж, танилцуулга бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ямартай ч Монгол Улс газар хөдлөлтийн улмаас ихээхэн хэмжээний хохирол амсаад буй дээрх улсуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.