ТОДРУУЛГА: Б.Бат-Эрдэнэ гишүүнийг эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл нь худал. Тэрбээр маргаашнаас тойрогтоо ажиллана

ТОДРУУЛГА: Б.Бат-Эрдэнэ гишүүнийг эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл нь худал. Тэрбээр маргаашнаас тойрогтоо ажиллана

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон, шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан. 

Тэгвэл энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Д.Бат-Эрдэнэ гишүүн Монголд байгаа. Маргаашнаас тойрогтоо ажиллана. Эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл нь худал. Ажлаа хийгээд л явж байгаа шүү дээ" гэв. 

Түүнийг орон нутгийг “Тавантолгой” ХК-ийн дотоод хэрэгцээнд гаргах нүүрсийг БНХАУ руу хулгайгаар гаргасан ингэхдээ тонн тутмаас 60 орчим ам.доллар завшсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм.