"Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэн"-д Б.Батцэцэг сайд эмгэнэл илэрхийлжээ

"Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэн"-д Б.Батцэцэг сайд эмгэнэл илэрхийлжээ

Турк улсын зүүн өмнөд хэсэгт 7.8 магитудын хүчтэй газар хөдлөлт болж олон мянган хүн амиа алдаж, олон барилга нурсан харамсалтай үйл явдал болоод байна. 

Тус харамсалтай үйл явдалтай холбогдуулж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн твиттер хуудастаа Туркийн ард түмэнд хандаж эмгэнэл илэрхийлжээ.  Тэрээр, “Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлж Гадаад хэргийн сайд М.Чавушолуд захидал илгээлээ. Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байх болно” гэжээ.