Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдөр /2023.02.07/-ийн сонсголд дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дууджээ. Сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
- Эрчим хүчний яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
- Эдийн засаг, хөгжлийн яам - НЗДТГ Гудамж төсөл
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Нийслэлийн авто замын хөгжлийн газар
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Гаалийн ерөнхий газар
- Шадар сайд
- Сангийн яам
ШУУД: