ВИДЕО: АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас гурав нь алга болжээ

ВИДЕО: АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас гурав нь алга болжээ

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд болж байна. 

Уг сонсголоор “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хувийн байгууллагад 21 автобус, төрийн байгууллагад 19 автобусыг олгосон байна. Нийт 43 автобус байх ёстой. Гэтэл гурван автобус олдохгүй байгаа. Хяналт шалгалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас асуухад мэдэхгүй гэсэн. Үүнийг мэдэх үү" гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатараас тодруулахад тэрбээр "Дамжуулан зээлдүүлэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам хийдэг. Гурван автобус алга болсон асуудлын талаар тус яамнаас тодруулбал дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Би мэдэхгүй байна" гэлээ.