Д.Пүрэвдаваа: Машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх журмыг эрх баригчид хэлэлцлээ /ВИДЕО/

Д.Пүрэвдаваа: Машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх журмыг эрх баригчид хэлэлцлээ /ВИДЕО/

НИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнөөдөр /2023.02.06/ болж, хуралдаанаар Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, машин ачих журамд өөрчлөлт оруулах тэр дундаа ачилтын төлбөрийг нэмж 100 мянган төгрөг болгох асуудлыг хэлэлцэв. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2024 оны НИТХ хамгийн чадамжгүй нь байна. Бүх эрх мэдлийг нь Засгийн газар авсан. Төсвийн мэдлийг нь Засгийн газар авсан. Түгжрэлийн сайдтай болж 300 гаруй тэрбум төгрөгөөр автобус худалдаж авах жишээний. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол тээврийн хэрэгслийн ачаалал. 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Зогсоолын хүртээмжгүйгээс болж зарим тохиолдолд иргэд дүрэм зөрчиж машинаа байршуулдаг. Энэ бол амьдралын шаардлага. Гэтэл өнөөдөр машин ачиж, тээвэрлэх журамд өөрчлөлт оруулах гэж байна. Иргэдийн амьдралд ямар эерэг үр дүн гарах юм бэ гэдгийг асуухад хэн ч хариулж чадахгүй байна. 

ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэнгийн хувьд "Журмыг чангатгаж байж зөрчил буурна" гэж хэлж байна. Өнгөрсөн жил 52 мянган удаа тээврийн хэрэгслийг ачиж 3 тэрбум төгрөгийг иргэдээс авсан байна. Угтаа бол иргэдийн буруу байхгүй. Хотыг зөв төлөвсөн, зогсоол нь хүртээмжтэй, газар олголт нь хууль журмын дагуу байсан бол иргэд дүрэм зөрчихгүй байсан байх. Энэ гурван тэрбумаас нийслэлийн төсөвт нэг ч төгрөг ордоггүй бөгөөд 15 компани хуваагаад авчихдаг. Ийм журмын төслийг эрх баригчид хэлэлцэж байна. Ачилтын компаниуд иргэдийг гурван удаа дуудаад, гурван удаа утсаар залгаад тэр даруйд нь ачна гэж байна. Ядаж 10 минут хүлээх ёстой биз дээ. Угтаа бол ачилтын компаниуд ачаад явж байхдаа мессеж бичих нь. Мөн машиныг ачаад хөдлөхөөс өмнө эзэн ирвэл тавин хувиар мөнгийг тушаана. Ачилтын 60 мянган төгрөгийг нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгоно гэж байна. Жаахан ардчилсан байл даа. Аль болохоор ачихгүй байх, зөрчлийг багасгахад анхаарах ёстой" гэлээ. 

Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.

ҮЗЭХ: