Өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордонд Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлсэн билээ.
Тус сонсгол гурав хоног үргэлжлэх бөгөөд сонсголын эхний өдөр шалгалтын тайлан, зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудсан гэдэг мэдээллийг түр хорооноос өгөөд байгаа аж.
Тэгвэл энэ үеэр Б.Энхбаяр гишүүн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт хандан 2020 онд шалгалтын дүгнэлт материалыг Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй талаар хэллээ.
ҮЗЭХ: