“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын ялагчдыг зарлаж байна.
Энэ үеэр ЗГХГД Д.Амарбаясгалан, "МУ-ын толгой төрийн өмчит үйлдвэрийн компани болох Эрдэнэс Монгол ХХК-ийн боловсон хүчнийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ хүрээнд нийтдээ давхардсан тоогоор 3400 орчим хүн анкет өгч, бүртгүүлсэн. Давхардаагүй тоогоор 2900 хүн мэдээллээ ирүүлсэн. Үүнээс 2084 хүн шалгалтад оролцох боломжтой болсон ч 1215 хүн шалгалтад орсон. Нэг ажлын байранд долоо орчим хүн ярилцлагын шалгалтад орохоор байсан. Шалгалтад оролцсон хүмүүсээс хамгийн өндөр оноо авсан нь ажлын байрандаа очихоор болоод байна. Төрийн зүгээс энэ ажилд хяналт тавих зорилгоор ажилласан. 80 гаруй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахад 2000 гаруй хүн бүртгүүлсэн. Тиймээс эдгээр боловсон хүчнийг төр ажиллуулж чадвар боловсон хүчний хүч байгаа гэдэг нь харагдаж байна” гэв.