АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч, хатагтай Узра Зея Монгол Улсад айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч, хатагтай Узра Зея Монгол Улсад айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч дарга, хатагтай Узра Зея энэ өдрүүдэд манай улсад айлчилж байгаа ажээ. Хатагтай Узра Зея нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкены хүний эрх, ардчилал хариуцсан орлогчоор ажилладаг байна. 

Тэрээр манай улсад хийж буй айлчлалынхаа талаар өөрийн твиттер хуудастаа, “Сайн уу! Дөнгөж сая Монголд хүрэлцэн ирж, халуун дотноор угтан авлаа. Чингис хааны нутагт эргэн ирсэндээ баяртай байна” гэжээ.