ФОТО: Сонгинохайрхан дүүрэгт шинэчлэн засварлаад буй автобусны буудлуудыг иргэд эвдэн, сүйтгэжээ

ФОТО: Сонгинохайрхан дүүрэгт шинэчлэн засварлаад буй автобусны буудлуудыг иргэд эвдэн, сүйтгэжээ

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн зогсоол бүхий 600-800 гаруй автобусны буудал байдаг. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 180 автобусны буудал иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжин байршдаг.

Сүүлийн үед эдгээр автобусны буудлын ихэнхийг нь засварлан шинэчлэх шаардлагатай болсныг хороодын удирдлагууд хэлж байсан. Тухайлбал, эдгээр ашиглагдаж буй 180 ширхэг автобусны буудлаас 76 нь дахин засварлах, тохижуулах шаардлагатай болсон аж. Улмаар Сонгинохайрхан дүүргийн зүгээс хуучирсан автобусны буудлуудыг сэргээн засварлах ажлыг зохион байгуулж буй. Харин энэ үеэр шинээр сэргээн засварласан автобусны буудлуудыг иргэд эвдэн, сүйтгэжээ. Сануулахад, Налайх дүүргийн зам дагуу байрлах дулаан автобусны буудлыг мөн энэ мэт эвдэн, сүйтгэж тоносон хэрэг өнгөрсөн онд гарч байв.

ФОТО:




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө