"Мета компани ХЗДХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон" гэх Х.Нямбаатар сайдын мэдээллийг Фейсбүүкийн төлөөлөгч ҮГҮЙСГЭВ

"Мета компани ХЗДХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон" гэх Х.Нямбаатар сайдын мэдээллийг Фейсбүүкийн төлөөлөгч ҮГҮЙСГЭВ

Өнгөрөгч оны есдүгээр сард /2022.09.20/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Facebook цахим сүлжээний Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чентэй уулзаж, хурдтай хөгжиж буй цахим орчин, түүний зохицуулалт, эрх зүйн орчны талаар санал солилцсон.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон талаар өөрийн цахим хуудаснаа мэдэгдэж байсан ч тус мэдэгдэлийг Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен үгүйсгэжээ. Тодруулбал, Жорж Чен өөрийн твиттер хуудаснаа, “Энэ бол худал. УИХ-аар яаран сандран батлагдахаас өмнө энэхүү хуулийн төслийг хэзээ ч харж танилцаж байгаагүй. Хууль батлагдсаны дараа л анх удаа мэдсэн” гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө