ШУУРХАЙ: Чех улсад амьдарч буй хөл хүнд МОНГОЛ эмэгтэй ор сураггүй алга болоод 31 цаг болсон тул эрэн хайж эхэлжээ

2023-01-27 15:50

ГХЯ: Чехэд сураггүй алга болсон монгол эмэгтэйн мэдээлэл ирээгүй. Цагийн зөрүүтэй учир тодруулах боломжгүй байна

Энэ сарын 26 /2023.01.26/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод 30 гаруй насны монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Харин энэ талаар манай улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Одоогоор манайд албан ёсны мэдээлэл ирээгүй байна.Цагийн зөрүүтэй байгаа болохоор тодруулж амжихгүй байна. Прагад өглөө болохоор тодруулаад эргэж мэдээлнэ” гэв.

2023-01-27 08:34

ШУУРХАЙ: Чех улсад амьдарч буй хөл хүнд МОНГОЛ эмэгтэй ор сураггүй алга болоод 31 цаг болсон тул эрэн хайж эхэлжээ

Энэ сарын 26 /2023.01.26/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод 30 гаруй насны монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд, "тэрбээр тус улсад ам бүл гурвуулаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, жирэмсэн /хөл хүнд/ бөгөөд сураггүй алга болсноос хойш 31 цаг өнгөрөөд байна. Иймд Ческа Липа хотын цагдаа нар эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайж, ойгоор самналт хийж байна. Тэрээр төрөх дөхсөн байсан тул ойр хавийн эмнэлэгт очсон байх магадлалтай хэмээн камерын бичлэг шүүж байгаа ч ямар нэг дүрс бичлэг үлдээгүй байна" гэжээ.

Харин энэ талаар манай улсын Гадаад харилцааны яамнаас ямар нэг албан мэдээлэл гаргаагүй байна. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө