Олимпын гүүрэн дээр өчигдөр /2023.01.25/ орой автомашинууд мөргөлдөж, улмаар автозамын түгжрэл үүссэн талаарх мэдээлэл цахим орчинд гараад байсан. Уг ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Nissan X-terra автомашины жолооч Mercedes Benz автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс шалгалтыг хийж байгаа" гэлээ.
