Цэргийн албанаас оргон зайлсан ахлах ахлагчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ц нь цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэгт холбогдсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах
2.Энэ гэмт хэргийг: 2.2. офицер, ахлагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.