Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралдаж байна

Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралдаж байна

Цахим орчинд зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Цахим орчны халдлага сүүлийн жилүүдэд хоёроос гурав дахин өссөн. Залилангийн гэмт хэрэг цахим орчинд 2021 онд 3,858 байсан 2022 онд 7,708 болсон.

Өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт нэгээс хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралдаж байгаа юм. 82 хувь нь зүй бус утгатай зурвасыг цахим сүлжээний хэрэглэгчдээс авч байсан байна. Эцэг, эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах хязгаарлах программ хангамжийн, тоон бичиг үсгийн ур чадвар байхгүй.

Иймээс хүүхдээ цахим дарамтад өртөхөөс хамгаалж чадахгүй байна. Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулиар хэн нэгэнд хариуцлага ногдуулж, зөрчин хянан шалгахгүй. Харин зөрчилтэй контентууд юу вэ гэдгийг хуульд зааж өгсөн. Жишээ нь, хүнийг амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулахыг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг, гэмт хэрэг зөрчлийг үйлдлийг нарийвчлан зааварласан, хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл амьдрахыг уриалж сурталчилсан зэргийг зөрчил гээд заагаад өгч байгаа юм.