ШУУРХАЙ: Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргалыг лицензтэй талбайд газрын зөвшөөрөл өгсөн хэргээр саатуулжээ

ШУУРХАЙ: Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргалыг лицензтэй талбайд газрын зөвшөөрөл өгсөн хэргээр саатуулжээ

Өнгөрсөн долоо хоногт хуулийн байгууллагаас "Нүүрсний" хэрэгт холбоотойгоор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны бодлого төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргал, Сангийн яамны Боомтын захиргааны мэргэжилтэн М.Дөлгөөн нарын гурван хүнийг хойшлуулшгүйгээр саатуулсан билээ. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Эрдэнэжаргалыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа лицензтэй талбайд газрын зөвшөөрөл өгсөн гэх хэргээр АТГ-аас шалгаж байсан бөгөөд тус хэрэгт холбоотойгоор ийнхүү саатуулсан байна. 

Эргэн сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13 /2022.12.13/-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг эрсдэлд оруулсан есөн албан тушаалтан, нэг сумын Засаг даргыг шалгуулахаар АТГ-т өгсөн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл нүүрсний гэх хэрэгт холбогдсон сумын Засаг дарга нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал байсан бололтой. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал