"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, улмаар нэгдүгээр сарын 3-ны өдөр /2023.01.03/ шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ганхуяг нь Хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.