ШУУРХАЙ: Б.Лхагвасүрэнд 5 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: Б.Лхагвасүрэнд 5 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокуророос Б.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, түүнд Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа "Бэрэн групп"-д зээл олгосон гэх хэрэгт буруутгаж байгаа аж. 

ЭХ-ийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах:

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.