LIVE: "Би дүүгээ ХБ-аас зээл авахад нь нөлөөлөөгүй. Миний дүү яагаад зээл авч болохгүй гэж" хэмээн Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар ярив

LIVE: "Би дүүгээ ХБ-аас зээл авахад нь нөлөөлөөгүй. Миний дүү яагаад зээл авч болохгүй гэж" хэмээн Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар ярив

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Эрд хул” компанийн авсан зээлийн асуудлыг хэлэлцлээ. 

Сонирхуулахад, “Эрд хул” ХХК нь Алт-2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 700 сая төгрөгийн зээл авсан байна. Мөн Эрд хул ХХК-ийг Д.Мөнхбаатар 100 хувь эзэмшдэг. Д.Мөнхбаатар нь мөн Эм Жи Эл Юнайтэд Минералс ХХК, Эм Жи Эл Солонго Трейд ХХК хувь эзэмшдэг бөгөөд Д.Мөнхбаатарын ах нь Монгол Улсын Ерөнхий аудитор байсан Д.Хүрэлбаатар юм. 

Иймд сонсголд гэрчээр Д.Хүрэлбаатар оролцож, мэдээлэл өглөө. Тэрээр “Би дүүгийнхээ ажилд оролцдоггүй. Зээл авахад нь нөлөөлөөгүй. Дүүгээс сонсоход уурхайд нь нуралт үүссэн, техник хэрэгсэл нь дарагдсан. Дараа нь ковид гараад зээлээ төлж чадаагүй юм билээ. Энэ хүн надаас болж хохирох ёсгүй. Яагаад зээл авч болдоггүй юм” гэсэн байр суурийг илэрхийллээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө