СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байрны гадаа тавьсан автомашиныг согтуурсан үедээ хулгайлж, замын хөдөлгөөнд оролцжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байрны гадаа тавьсан автомашиныг согтуурсан үедээ хулгайлж, замын хөдөлгөөнд оролцжээ

Согтуурсан үедээ бусдын автомашиныг хулгайлж, замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны хажуу талын зогсоолоос автомашин алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ дагуу дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад “Тоёота Приус” маркийн автомашин алдагдсан байсныг эрэн сурвалжлалтыг шуурхай зохион явуулж, Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрээс шуурхай илрүүлсэн байна. Тодотговол, 19 настай, эрэгтэй “О”, 18 настай, эрэгтэй “Т” болон “П” нар согтуурсан үедээ уг тээврийн хэрэгслийг хулгайлан, жолоодож явсныг таслан зогсоож, эрүүлжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт болон камерын хяналттай зогсоолд байршуулах, автомашин болон граждаа дохиолол хамгаалалт, хяналтын камер суурилуулах, сэжигтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.