ВИДЕО: “Монгол мах экспо” ХХК Хөгжлийн банкнаас 29,9 тэрбумын зээл авахад Ч.Хүрэлбаатар сайдын дүү Г.Солонго нөлөөлсөн байж болзошгүй байна

ВИДЕО: “Монгол мах экспо” ХХК Хөгжлийн банкнаас 29,9 тэрбумын зээл авахад Ч.Хүрэлбаатар сайдын дүү Г.Солонго нөлөөлсөн байж болзошгүй байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол үргэлжилж байна.

Энэ үеэр Хөгжлийн банкнаас 29,9 тэрбум төгрөгийн зээл авсан “Монгол мах экспо”, “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” гэсэн компаниудын асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, эдгээр компаниуд хамтарч “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” нэрийдлээр 2017 онд 29,9 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Мөн “Монгол мах экспо” ХХК-г Эй Би Трейд Групп ХХК 100 хувь эзэмшдэг. Гүйцэтгэх захирал нь Б.Даваасүрэн. Харин Эй Би Трейд Групп ХХК-г А.Ууганбаяр 100 хувь эзэмшдэг байна.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь “Монгол мах экспо” ХХК-г 100 хувь эзэмшиж байжээ. 

Харин сонсголын үеэр нэгэн ноцтой зүйл яригдсан нь Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-д зээл олгоход одоогийн Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүхийн охин Г.Солонгоо нөлөөлсөн байж болзошгүй асуудал хөндөгдсөн юм.

ВИДЕО: