Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.16/ Төрийн ордонд болж байна. Тус хуралд 166 хүнийг гэрчээр дуудан оролцуулж байгаа бөгөөд энэ удаа 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцож байна.
Сонголд оролцож байгаа 11 компанид:
- Бэрэн групп ХХК /арматур, барилга/
- Зэст өндөр ХХК
- Монгол мах экспо ХХК
- Монгол эм импекс концерн ХХК
- Монгол драй милк ХХК
- Газ импорт ХХК
- Мон лаа ХХК
- Вертекс майнинг партнер ХХК
- Эйч энд эйч ремикон ХХК
- Энсада-Истерн ХХК
- Империал гоулд майнинг ХХК гэсэн команпиуд оролцож байна.