Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шүүхээс оргон зайлаад гурван жил олдохгүй байсан "Б" гэгчийг олж тогтоосон байна.
Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан хэрэг шүүхийн шатанд байхад оргон зайлсан байжээ.