Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны 11.00 цагийн ажиглалтын мэдээгээр хамгийн дулаан нь Ховдын Ховд сум, Өвөрхангайн Хархоринд +3 градусын дулаан байсан талаар Ус цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар  цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Увс нуурын хотгороор -31...-36 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор -21...-26 градус, Байдраг, Завхан, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.