ШУУРХАЙ: УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл хахуулийн мөнгөөрөө олон тооны тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахаар төлөвлөж байжээ

ШУУРХАЙ: УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл хахуулийн мөнгөөрөө олон тооны тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахаар төлөвлөж байжээ

УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтны гэрээс 7.3 тэрбум төгрөг хурааж, хойшлуулашгүйгээр 48 цаг саатуулсан талаар бид мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус албан тушаалтан нь Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгч байжээ. Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад "УБТЗ-ын Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад С.Батдөл нь 2021 онд томилогдсон богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний авлигал авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулж өгдөг байсан. Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан байсан" гэв. 

Цагдаагийн байгууллагаас түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц, үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүдийг илрүүлсэн байна.