Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замтай холбоотой дэлбэрэлтийг удахгүй хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ талаар "Нүүрсний дараа төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй" гэсэн юм.
Тэгвэл Улаанбаатар төмөр замын нэр бүхий эрх бүхий албан тушаалтны гэр, хамаарал бүхий этгээдийг шалгахад тэдгээрийн гэрээс 7.3 тэрбум төгрөг олдсон байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас тус нэр бүхий этгээдийг хойшлуулашгүйгээр 48 цаг саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.