Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Өнөөдөр /2023.01.06/ ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор -22...-27 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -3...+2 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -12...-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.