ГХЯ: Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийллийн улмаас хорих ял шийтгэгдсэн талаар Францын эрх бүхий байгууллагаас мэдэгдсэн

ГХЯ: Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийллийн улмаас хорих ял шийтгэгдсэн талаар Францын эрх бүхий байгууллагаас мэдэгдсэн

"Сонгуулийн санал тоолох хар машин нь шударга ажилладаггүй" талаар мэдээлж, олны анхаарлыг татаж байсан иргэн Г.Ган-Очирыг Франц улсын цагдаагийн байгууллагаас баривчилж, тус улсын шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл эл талаар ГХЯ-наас тодруулахад "БНФУ-д оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г.Ган-Очир нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай Францын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Хэргийг Францын хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж, хорих ялыг эдлүүлж эхэлсэн бөгөөд хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй байна" гэлээ.