ШУУРХАЙ: "Г.Ган-Очир нь Франц улсад байхдаа танхайрч, бусдын биед халдсан" хэмээн тус улсын шүүхээс 1,6 жилийн хорих ялыг оноожээ

ШУУРХАЙ: "Г.Ган-Очир нь Франц улсад байхдаа танхайрч, бусдын биед халдсан" хэмээн тус улсын шүүхээс 1,6 жилийн хорих ялыг оноожээ

Г.Ган-Очир хэмээх иргэн "Хаан банк дахь түүний дансанд нь нэг их наяд төгрөг орсон гэх мэдээллийг нийтэлж, мөн сонгуулийн санал тоолох хар машин нь шударга ажилладаггүй" гэсэн мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд удаа дараа хийж байсан. 

Тэгвэл иргэн Г.Ган-Очирыг Франц улсын цагдаагийн байгууллагаас баривчилж, тус улсын шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг цагдан хорьсон байна. 

Учир нь, 2022 оны арванхоёрдугаар сарын 28 /2022.12.28/-ны өдөр тус улсад оршин суудаг монголчууд шинэ жилийн баяр тэмдэглэсэн аж. Энэ үеэр иргэн Г.Ган-Очир архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар согтож, нэгэн эмэгтэйн биед халдаж танхайрсан байна. Тиймээс тус улсын цагдаагийн алба хаагчид Г.Ган-Очирыг баривчилж, шүүхээс 1.6 жилийн хорих ял оноожээ. 

Гэтэл тус шийдвэрийг Г.Ган-Очир хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан ба тус улсын шүүх "Гэм буруугаа ухамсарлахгүй, шүүхийг үл хүндэтгэсэн" хэмээн нэмж 6 сарын ял оноожээ.

Харин Г.Ган-Очирыг Монголын цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу интерполоор эрэн сурвалжилж байсан юм.