Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө