Хөвсгөл нуур олон өрхтэй хөлдсөн учир иргэд, тээвэрчдийг мөсөн замаар хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл нуур олон өрхтэй хөлдсөн учир иргэд, тээвэрчдийг мөсөн замаар хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл нуур өмнөх жилүүдээс олон өрх буюу цоорхойтой хөлдсөн учир иргэд, тээвэрчдийг мөсөн замаар хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарууллаа.

Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг. Үүнийг өрх гэж нэрлэдэг. Хөвсгөл нуурын "Ашихай", "Мэргэний үзүүр", "Хар ус", "Хадан хүй" гэдэг газруудад жил бүр өрх гарч хөлддөггүй аж. Энэ жилийн хувьд Хөвсгөл нуур ихээхэн цоорхой ихтэй хөлдсөн. 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар "Жиглэг", "Хар ус", "Хачим" гэдэг газрууд хөлдөөгүй байсан ба бүхэлдээ битүү мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний даац хүн, мал машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.

Иймд Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч аялж зугаалж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ХОБГ