Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.