Өчигдөр Сүхбаатарын талбайд машинтай явсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайг тойрч “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран ямар нэг зөвшөөрөл аваагүй хэрнээ "Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан.
Тухайн жагсаалын үеэр машинтай жагсагчдын нэг болох Ц Сүхбаатарын талбай дээр машинтайгаа явж, хүн дайрахыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон. Зохисгүй үйлдэл гаргасан иргэн Ц-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Нийгмийн хэв журмын тасагт 72 цагийн хугацаатайгаар саатуулан, шалгаж байгаа ажээ.
Энэ тухай бид эргэн мэдээллэх болно.